Мэдээ

Алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа
        Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлнэ.

Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050” монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын “Амьдралын чанар ба дундаж давхарга” гуравдугаар бүлэг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг гэсэн хэсгийн зорилт 3.5 дахь хэсэг биеийн тамир, спортын салбарын алсын харааг тодорхойлсон

Эрхэм зорилго
       Агентлагийн эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэхэд оршино.

     Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Биеийн тамир, спортын Улсын хорооны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 39 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан “Биеийн тамир, спортын Улсын хорооны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”- ийн “Агентлагийн үйл ажиллагааны стратеги” гэсэн хоёрдугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Үйл ажиллагааны эрхэм зорилго”-ыг тодорхойлсон

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.