Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII ИХ НААДАМД СПОРТЫН 8 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ 2 АЛТ 3 МӨНГӨ, 6 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII ИХ НААДАМ
Баянхонгор аймагт 06 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын зуны VII их наадамд Дорноговь аймгийн баг тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, самбо бөх, дугуй, бокс, шатар, даам, гандбол гэсэн спортын 8 төрлөөр 71 тамирчин амжилттай оролцсоноос:
1. Чөлөөт бөхийн төрөлд спортын мастер С.Сайнбаяр, спортын мастер А.Зоригтбаатар дасгалжуулагчтай,
тамирчин Э.Отгонжаргал 49 кг-ийн жинд 🥉хүрэл медаль,
2. Жүдо бөхийн төрөлд олон улсын хэмжээний мастер М.Сугар дасгалжуулагчтай,
тамирчин Б.Сарангоо -40 кг-ийн жинд 🥉хүрэл медаль,
3. Боксын төрөлд спортын мастер Г.Баасан, спортын мастер Ж.Баяр-Отгон дасгалжуулагчтай,
тамирчин Д.Тэнгис +63 кг жинд 🥇алтан медаль,
тамирчин Н.Анужин 44 кг жинд 🥈мөнгөн медаль,
тамирчин Г.Наран-Эрдэнэ 46 кг жинд 🥈мөнгөн медаль,
тамирчин Э.Эрдэнэцэцэг +57 кг жинд 🥈мөнгөн медаль,
тамирчин О.Мөнх-Эрдэнэ 46 кг жинд 🥉хүрэл медаль, тамирчин Б.Сүхбат 50 кг жинд 🥉хүрэл медаль,
тамирчин Г.Маралжин 52 кг жинд 🥉хүрэл медалийг тус тус хүртэж багийн дүнгээр 3-р байранд,
4. Гандболын төрөлд спортын мастер Б.Баяржаргал дасгалжуулагчтай,
П.Янжиндулам ахлагчтай охидын баг 🥇алтан медаль,
спортын мастер М.Балжинням дасгалжуулагчтай,
А.Лувсан ахлагчтай хөвгүүдийн баг 🥉хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Монголын хүүхдийн спортын зуны VII их наадамд Дорноговь аймгийн баг тамирчид нийт 11 медаль хүртлээ.
Монголын хүүхдийн спортын VII наадамд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Спортын холбоод, Сайншанд хотын захирагчийн ажлын алба, Нийтлэг үйлчилгээний газар, Баянхонгор аймгийн 15-р цэцэрлэгийн эрхлэгч П.Адъяа, Ус цаг уурын дарга Ч.Оюунчимэг та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.
Мөн баг тамирчидаа амжилттай сайн оролцуулсан багш дасгалжуулагчиддаа талархал илэрхийлж байна.👏👏👏
Тамирчиддаа цаашдын спортын их үйлсэд амжилт хүсье.👏👏👏


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.