Мэдээ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг аймгийн ИТХ, АЗДТГ-ын НБХ, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Сайншанд сумын Засаг даргын тамгын газар, Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй спортын холбоод, клубуудтэй хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Саран хөхөө театр, 12, 9-р цэцэрлэгийн хүүхдүүд урлагийн мэндчилгээ дэвшүүлж, Өрхийн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, биеийн жингийн индексийг тодорхойлох, аймгийн Эм холбооны эмийн сангууд дархлаа дэмжих эм, бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг хийлээ.
Спортын чиглэлээр сагсан бөмбөг, гар бөмбөг, чөлөөт бөх, жудо бөх, шатар, даамны чөлөөт тоглолт, нийтийн биеийн тамирын чиглэлээр фитнес клуб, спиннингийн үзүүлбэрүүд, нийтийн цэнгээнт бүжиг, шугаман бүжиг, ажлын байрны дасгал, хийн дасгалын холбоодууд тус тусын үзүүлбэрүүдийг үзүүлсэн нь иргэдийн сонирхлыг татсан арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд 300 гаруй хүн оролцлоо.
Хамтран ажилласан байгууллага, аж ахуй нэгжүүд, клуб, холбоодууддаа талархал илэрхийлье.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.