Мэдээ

Багийн дүнгээр Дорноговь аймгийн Хилэнц дэвжээ болон Гаруда академиуд тэргүүллээ


Жюү жицүгийн Дэлхийн чансааны 800 оноо олгох бүсийн зэрэглэлийн Олон улсын тэмцээн хоёр өдрийн турш Сайншанд хотноо зохион байгуулагдаж дууслаа. Нийт дөрвөн улсын 22 клубын 690 орчим тамирчин kids, infant, teen, junior, насанд хүрэгчид мастерс гэсэн төрлүүдэд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.
"AJP TOUR DORNOGOBI REGIONAL CHAMPIONSHIP" тэмцээнийн багийн дүнгийн шагналын сан 10 сая төгрөг билээ. Тэгвэл өсвөр, залуучуудын насны багийн дүнгээр Баялаг дэвжээ гутгаар байр, дэд байранд Ralph Gracie Mongolia , тэргүүн байранд Дорноговь аймгийн Хилэнц дэвжээ тус тус тэргүүллээ.
Харин насанд хүрэгчдийн багийн дүнгээр гутгаар байранд 10700 оноогоор JUMP MONGOLIA, дэд байранд 11602 оноогоор Дорноговь аймгийн Хилэнц дэвжээ, тэргүүн байранд 13900 оноогоор Гаруда академи тус тус шалгарлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.