Мэдээ

ЕБ-ЫН СУРГУУЛИЙН ДУНД БОЛОН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛСАН "ФЛАШ МОБ" ТЭМЦЭЭН БОЛЛОО.

ЕБ-ЫН СУРГУУЛИЙН ДУНД БОЛОН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛСАН "ФЛАШ МОБ" ТЭМЦЭЭН БОЛЛОО.
✔️ Аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран Ерөнхий боловсролын сурагчдын дунд хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдийн биеийн дархлааг сайжруулах зорилгоор “Флаш моб” тэмцээнийг зохион байгууллаа.
✔️ Уг тэмцээнд 20 багийн 300 гаруй сурагчид оролцсноос
ахлах ангийн төрөлд Сайншанд сумын
ЕБ-ын Шинэ эхлэл 5-р сургууль тэргүүн байр,
ЕБ-ын 2-р сургуулийн “Говийн уянга-7” баг 2-р байр,
ЕБ-ын 1-р сургуулийн “Уран дэг-2-2” баг 3-р байр,
тусгай байрыг 1-р сургуулийн “Уран дэг-2” баг тус тус эзэллээ.
✔️Дунд ангийн төрөлд Сайншанд сумын
ЕБ-ын 1-р сургуулийн “Уран дэг-3” баг тэргүүн байр,
2-р байранд Шинэ эхлэл 5-р сургуулийн баг,
3-р байранд Хөвсгөл сумын “Хутагтын дэг” баг,
тусгай байранд 2-р сургуулийн “Говийн уянга-9” баг тус тус шалгарсан байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.