Мэдээ

Дорноговь нутгийн охин Шатрын дэлхийн аварга боллоо.


Мальт улсын Мелльеха хотноо 2022 оны 10-р сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж  дүнгээ гаргаж, шагналаа гардууллаа.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын гурван шатарчин ДЭЛХИЙН АВАРГА цол хүртэж бахархам амжилт гаргаж, Монголын шатрын түүх нэгэн алтан хуудсаар нэмэгдлээ. Энэ удаагийн дэлхийн аваргаас Дорнын говийн догшин ноён хутагтаараа овоглосон Эрдэнбаярын МАРГАДГУА 🇲🇳W1700 ангилалд 9 өргөөс 8.5 оноо авч нэг тойргийн өмнө түрүүлэх болзолоо ханган 💯Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Мальтын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулж, аялгуут сайхан төрийн дууллаа эгшиглүүлсэн Дорноговь нутгийн охин Эрдэнэбаярын МАРГАДГУА охиндоо ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.👏👏👏



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.