Мэдээ

ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН САЙНШАНД ХОТНОО БОЛЛОО.

- Залуучуудын Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 30 жилийн дараа Сайншанд хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
- Дорноговь аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос санаачлан БТСГ-тай хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 16 багийн 200-аад тамирчид оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд "Этүгэн Ирвэсүүд" баг тэргүүн байр, "Баянхонгор" баг дэд байр, "Хэтбат ХҮИС wolves" баг гутгаар байранд тус тус шалгарлаа.
- Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд "Дорноговь Зүүнбаян" баг, дэд байранд "Этүгэн ирвэсүүд" баг, гутгаар байранд "Хэтбат ХҮИС wolves" баг тус тус шалгарсан байна.
- Эрэгтэй "Шилдэг тоглогч"-оор "Этүгэн ирвэсүүд" багийн тамирчин н. Гарьд,
- Эмэгтэй "Шилдэг тоглогч"-оор "Дорноговь Зүүнбаян" багийн тамирчин Нацагдулам,
- "Шилдэг дасгалжуулагч"-аар ХҮИС-ийн дасгалжуулагч н. Мөнхтүвшин нар шалгарсан байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.