Бүх ард түмний спортын XV наадмын "Зүүн бүсийн аварга" шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн Сайншанд хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймгийн эрэгтэй, эмэгтэй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс эмэгтэйчүүдээс Дорноговь, Говьсүмбэр аймгийн багууд эхний байруудад шалгарлаа.
Мөн эрэгтэйчүүдээс Дорнод аймгийн баг тэргүүн байр, Сүхбаатар аймгийн баг дэд байр, Хэнтий аймгийн баг гутгаар байруудыг тус тус эзэллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.