Мэдээ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БТСГ-ЫН ФИТНЕССИЙН БАГШ Э.НАНЗАДДОРЖ МУ-ЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БТСГ-ЫН ФИТНЕССИЙН
ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ Э.НАНЗАДДОРЖ МУ-ЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО.

        Хэрэглэлтэй /Equipped/ Пауэрлифтингийн Монгол Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Дорноговь аймгийн БТСГ-ын фитнессийн дасгалжуулагч багш Монгол улсын пауэрлифтингийн аварга Э.Нанзаддорж -66 кг-ийн жинд амжилттай оролцож, тэргүүн байранд шалгарч аваргын цом, алтан медалийн эзэн болж бахдам амжилт гаргалаа.
       Тэрээр суултын төрлөөр 250 кг, шахалтын төрлөөр 155 кг, таталтын төрлөөр 232.5 кг, нийлбэр дүнгээр 637.5 кг-ийг өргөж, Монгол улсын аваргаар дахин шалгарлаа.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.