Мэдээ

"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ" АЯН ЭХЭЛЛЭЭ.

       Биеийн тамир спортын улсын хорооноос Нигмийн эрүүл мэндийн үндэсний төв, үнэгүй фитнесс төв, 21 аймаг, 9 дүүргийн спортын байгууллагуудтай хамтран эртэч идэвхитэй нийгмийг бий болгох, амьдралын зөв дадал, хэв маягыг хэвшүүлэх, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, идэвхитэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аяныг өнөөдрөөс улс орон даяар эхлүүллээ.
           Аяны хүрээнд Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спорт цогцолборт өглөөний дасгалыг лед дэлгэцээр шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дасгалд БТСГ-ын албан хаагчид болон нийт 20 гаруй иргэд идэвхитэй хамрагдан оролцлоо.
           “Илүүдэл жингүй-Эртэч монгол” өглөөний дасгал нь 2022 оны 02-р сарын 16-наас 2022 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд өглөөний 06.30-07.30 цагийн хооронд явагдах юм. Дасгал хөдөлгөөндөө идэвхитэй оролцохыг албан байгууллага, хувь хүн, иргэд та бүхэнд уриалж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.