Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ХӨЛ БӨМБӨГИЙН УУГАН МАСТЕР Г.БАНЗРАГЧИЙН НЭРЭМЖИТ ФУТЗАЛЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

🥇🥉🏆Хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад таниулан сурталчилах, шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор зохион явуулж буй Футзалын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 13 багийн 160 гаруй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
* Депо-1 багийн тамирчид ТЭРГҮҮН БАЙР
* Замын-Үүд сумын Түмэн-Од клубын баг ДЭД БАЙР
* Говийн голионууд баг ГУТГААР БАЙР-т тус тус шалгарсан
байна.
Мөн 🏆"Шилдэг тоглогч"-оор П.Энх-Эрдэнэ,
🏆"Тэгш тоглогч"-оор Б.Баяржаргал,
🏆"Шилдэг хаалгач"-аар Ш.Тогтохтөр нар шалгарсан байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.