Мэдээ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ ЦОМЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Волейболын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шинэ залуу үеийн тамирчдад үе үеийн шилдэг тамирчдыг таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Волейболын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогддог Дорноговь аймгийн Волейболын холбооны нэрэмжит 8 дахь удаагийн нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
        Түүнчлэн цомын эзэд тодорч, шагналыг УИХ-ын гишүүн, Дорноговь аймаг дахь волейболын холбооны тэргүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Батлхам, аймгийн Даамын холбооны тэргүүн Н.Бүрэнбат, аймгийн Волейболын холбооны нарийн бичгийн дарга М.Оюунтуяа нар өнөөдөр гардуулан өглөө.
            Тус тэмцээн нь 2021 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 38 баг, 370 гаруй тамирчид оролцлоо.
🏐Тэмцээний эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр – Хэнтий аймаг, “Сибирь" баг тамирчид
Дэд байр – Дорноговь аймаг, “Депо” баг тамирчид
Гутгаар байр – “Их Засаг” баг тамирчид
🏐Тэмцээний эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр – Хөвсгөл аймаг, “Их Уул” баг тамирчид
Дэд байр – “Их Засаг” баг тамирчид
Гутгаар байр – Дорноговь аймаг, “Зүлэгт” баг тамирчид
🏐Эмэгтэй шилдэг довтлогчоор – “Зүлэгт” баг, тамирчин Нинжбадгар
Эрэгтэй шилдэг довтлогчоор – “Их Тугчин” баг, тамирчин Т.Тэмүүлэн
Эмэгтэй шилдэг холбогчоор – “Их Засаг” баг, тамирчин, М.Лундаа
Эрэгтэй шилдэг холбогчоор – “Депо” баг, тамирчин Г.Өсөхбаяр
Эмэгтэй тэгш тоглогчоор – “Их Уул” баг, тамирчин Б.Пүрэвцэцэг
Эрэгтэй тэгш тоглогчоор – “Сибирь л" баг, тамирчин Т.Төрбат нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.