Дорноговь аймгийн боксчдын анхны алтан медальт, Монголын пионер сурагчдын анхдугаар спартакиадын аварга, спортын мастер Б.Доржсүрэнгийн нэрэмжит Дорноговь аймгийн аварга шалгаруулах Өсвөрийн боксчдын тэмцээн 2021 оны 12-р сарын 10-12-ны өдрүүдэд Хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний нээлт өнөөдөр болж, 5 насны ангиллаар, 30 жинд, 9 байгууллагын 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.