Мэдээ

ӨСВӨРИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА.


  Өсвөрийн аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг аймгийн Даамын холбооноос санаачлан 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Сайншанд хотод зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.
🔷Тус тэмцээнд 5-7, 8-10, 11-13, 14-16 охид, хөвгүүд гэсэн 4 насны ангилалд 27 багц медалийн төлөө өрсөлдөхөөр Айраг, Сайншанд, Дэлгэрэх, Сайхандулаан, Эрдэнэ зэрэг нийт 8 сумын 130 гаруй тамирчид хүрэлцэн ирсэн байна.
🔷Өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн даамын холбооны мастер 1, спортын мастер 2, дэд мастер 10 гээд 60 гаруй хувь нь спортын цол зэрэгтэй тамирчид оролцож байгаагаараа онцлог юм.
🔷Дасгалжуулагч багш нарын хувьд даамын спортоор 20 гаруй жил өсвөрийн тамирчдыг бэлдэж улс, тив дэлхийн тамирчдыг төрүүлсэн Эрдэнэ сумын багш Ц.Батбаатар, Даамын спортын олон улсын шүүгч, дасгалжуулагч Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирал М.Ганбаатар нар шавь нараа авч ирснийг дуулгахад таатай байна.

  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.