Мэдээ

"ХИЙН ДАСГАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-2021

    Идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, хийн дасгалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан "Хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай болж өндөрлөлөө.
    Тус тэмцээнд18-45 нас, 45-аас дээш насны 2 ангилалд 12 багийн 120 тамирчид оролцлоо. Ахмадын багаас Тэргүүн байр- Иххэт сумын Д.Ширчмаа ахлагчтай "Хэтийн золбоо" баг, Дэд байр- Сайншанд сумын Ахмадын хороо Д.Энхтуяа ахлагчтай "Цоглог" баг, Гутгаар байр- УАУРСТ-ийн И.Баярсайхан ахлагчтай "Арга билэг" баг, Залуучуудын ангилалд Тэргүүн байр- Эрдэнэ сумын Б.Аюур ахлагчтай “Эхлэл” баг, Дэд байр- Иххэт сумын Э.Долгорсүрэн ахлагчтай "Хэтийн жавхаа" баг, Гутгаар байр- Сайхандулаан сумын Сугир ахлагчтай "Залуус" баг тус тус байр эзэлсэн. Тэмцээний 2 насны ангилалд шилдэг тамирчнаар Иххэт сумын Д.Ширчмаа, Сайхандулаан сумын Сугир нар тодорлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.