Мэдээ

БОЛЗОЛ ХАНГАСАН ХАРВААЧДАД ЦОЛ ОЛГОЛОО

🔷Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жил, Сайншанд сум байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан аймгийн цол олгох үндэсний сурын харваанд болзол хангасан харваачдад өнөөдөр аймгийн Засаг дарга О.Батжаргал цолыг гардуулан өглөө.
🏹Дөчин сумнаас 33 онож Тэргүүн байр эзэлсэн үндэсний сурын I зэргийн харваач Г.Баярням, 32 оносон аймгийн гарамгай харваач, спортын мастер Э.Эрдэнэгэрэл нарт “Аймгийн мэргэн”
🏹Дөчин сумнаас 29 онож Дэд байр эзэлсэн спортын мастер Б.Баяраа, 29 оносон сумын мэргэн Б.Уранбилэг нарт “Аймгийн гарамгай”
🏹Дөчин сумнаас 27 онож гутгаар байр эзэлсэн О.Осорзаяад “Аймгийн гоц харваач” цолыг тус тус олголоо.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.