Мэдээ

"ЦОЛ ЧИМЭГ ОЛГОХ 128" БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

"ЦОЛ ЧИМЭГ ОЛГОХ 128" БӨХИЙН БАРИЛДААНЫ ТҮРҮҮ БӨХӨӨР ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАНДАХ СУМЫН ХАРЬЯАТ АЙМГИЙН АРСЛАН Б.БААТАРХҮҮ ТОДОРЛОО
🏆Цол чимэг олгох 128 бөхийн барилдаанд Дорноговь аймгийн Мандах сумын харьяат аймгийн арслан Б.Баатархүү түрүүлж Хурц арслан, Айраг сумын харьяат аймгийн арслан Б.Бямбадорж үзүүрлэж, их шөвгийн дөрөвт Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг, Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн арслан Т.Пүрэвсүрэн нар шөвгөрч чимэг нэмлээ.
🎖Бөхийн барилдаанд түрүүлсэн Б.Баатархүүг аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч, Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын захирал, аймгийн алдарт уяач Жамбалдоржийн Сүхбаатар хурдан удмын даагаар, уран барилдааны шагналыг Айраг сумын харьяат аймгийн харцага Б.Бадралыг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Чулуунсүхбаатарын Түвшинтөр хурдан удмын даагаар шагнаж урамшууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.