Мэдээ

3x3 САГСАН БӨМБӨГИЙН СТАНДАРТ ТАЛБАЙ БАЙГУУЛЛАА.

3x3 САГСАН БӨМБӨГИЙН СТАНДАРТ ТАЛБАЙ БАЙГУУЛЛАА
       Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жил, Сайншанд сум байгуулагдсаны 60 жил, Хаан банкны 30 жилийн ой тохиож буй энэ цаг үед Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортын авьяас чадварыг хөгжүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж Сагсан бөмбөгийн “3х3” төрлийн спортын талбайг бүтээн байгуулж орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгөх, талбайн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.
       Тус талбай байгуулагдсанаар хүүхэд, залуучууд тухайн спортоор хичээллэх, зориулалтын талбайд бэлтгэл сургуулилалт хийх өргөн боломжийг нээж өгч байгаа юм.
    Мөн үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нар “ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ МЭНД” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хаан банкны Дорноговь аймаг дахь салбарын хамт олонд талархал илэрхийллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.