Мэдээ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН АВАРГА БАГААР МУ-ЫН ДАРХАН МЭРГЭН Б.БАТТУЛГА АХЛАГЧТАЙ ДАНШИГ ТРАНС ХХК-ИЙН БАГ ТОДОРЛОО..

        Дорноговь аймгийн Үндэсний шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээнд 10 гаруй сумын 17 багийн 140 гаруй харваачид оролцлоо. Тэмцээний нээлтэнд Дорноговь аймгийн засаг даргын орлогч С.Одбаяр МУҮДМ, СМ Монголын Шагайн холбооны тэргүүн дэр ерөнхийлөгч Ш.Отгонбаяр болон Шагайн салбар холбооны тэргүүлэгч нар оролцлоо. Нээлтийн үеэр 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэд байр эзэлсэн Б.Баттулга ахлагчтай Даншиг транс ХХКомпанийн багийханд аймгийн шагайн холбооноос хүндэтгэл үзүүлж алд цагаан хадаг амсар дүүрэн сүүтэй мөнгөн аяга гардуулж дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэн гардууллаа.

       Дорноговь аймгийн Үндэсний шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээнд 10 гаруй сумын 17 багийн 140 гаруй харваачид оролцлоо. Тэмцээний нээлтэнд Дорноговь аймгийн засаг даргын орлогч С.Одбаяр МУҮДМ, СМ Монголын Шагайн холбооны тэргүүн дэр ерөнхийлөгч Ш.Отгонбаяр болон Шагайн салбар холбооны тэргүүлэгч нар оролцлоо. Нээлтийн үеэр 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэд байр эзэлсэн Б.Баттулга ахлагчтай Даншиг транс ХХКомпанийн багийханд аймгийн шагайн холбооноос хүндэтгэл үзүүлж алд цагаан хадаг амсар дүүрэн сүүтэй мөнгөн аяга гардуулж дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэн гардууллаа. Аймгийн шагайн салбар холбооноос Үндэсний спорт наадам Шагайн харвааг үргэлж дэмжиж байдаг Суман зурхай ХХКомпанийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.
БАГИЙН ХАРВААНД:
Тэргүүн байранд Хөвсгөл сумын харьяат МУДМэргэн Б.Баттулга ахлагчтай Даншиг Транс ХХКомпанийн баг, Дэд байранд Айраг сумын харьяат МУГМэргэн Н.Өсөхбаяр ахлагчтай Өндөр Алтайн зам ХХКомпанийн баг, Гутгаар байранд Улаанбадрах сумын харьяат МУҮДМ, СМ Ш.Отгонбаяр ахлагчтай Болд төмөр ерөө гол ХХКомпанийн баг, тусгай байранд Говь Алтай аймгийн харьяат Р.Мөнх-Очир ахлагчтай DTV-ийн багууд тус тус шалгарлаа.
ХУВИЙН ЦУВАА ХАРВААНД:
Тэргүүн байранд Өргөн сумын харьяат МУДМ А.Энхманлай
Дэд байранд Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат МУҮДМ Б.Хувьтөгөлдөр                                  Гутгаар байранд Дэлгэрэх сумын харьяат залуу харваач Б.Баасанжав нар шалгарлаа.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.