Мэдээ

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” САРЫН АЯНЫ ДҮН ГАРЛАА.


“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” САРЫН АЯНЫ ДҮН ГАРЛАА.
Монгол Улсад Ковид-19 цар тахлын улмаас үүсч буй сорилт бэрхшээлийг даван туулахад хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зөв дадал хэвшилд сургах, дасгал хөдөлгөөнөөр дархлааг дэмжих зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион явуулсан “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аян 2021 оны 06 дугаар сарын 02-30-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Фэйсбүүкийн групп хаяг нээж 540 иргэн бүртгүүлж үүнээс 337 иргэн Страва апплейкэйшнээр алхалт-гүйлт, дугуй унах арга хэмжээнд идэвхтэй хамрагдлаа. Тэмцээний нийлбэр дүнгээр:
Алхалт-гүйлтийн төрөлд:
Эрэгтэй: 1-р байранд У.Дамдинсүрэн
2-р байранд Б.Баярхүү
3-р байранд Ш.Энхбаяр
Эмэгтэй: 1-р байранд С.Отгонжаргал
2-р байранд А.Гансүрэн
3-р байранд А.Үдэлмаа
Дугуй унах төрөлд:
Эрэгтэй: 1-р байранд С.Тэгшжаргал
2-р байранд Б.Сумдаръяа
3-р байранд Б.Баттүшиг
Эмэгтэй: 1-р байранд Д.Должинсүрэн
2-р байранд Б.Ижилцэцэг
3-р байранд Ц.Уранцоож
Сельфи зураг авалтын төрөлд:
Эрэгтэй: Ц.Батзангиа
Эмэгтэй: Ч.Энхсоёл нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.