Мэдээ

“ДАРХЛААГ ДЭМЖИХ ЦАХИМ АЛХАЛТЫН 7 ХОНОГ” АЯНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА.

     “Эрүүл мэндийнхээ төлөө - Алхангаа ярилцъя” сэдэвт арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аян өнөөдөр "Гэр бүлийн талбай" Аймгийн ЗДТГ-ын өмнөх талбай, Спорт цогцолборын гадна талбайд өглөөний 6 цагт дасгалаар нэгэн зэрэг эхэллээ. Эрүүл мэндийн яам, БТСУХороо, Эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн удирдамжийн дагуу Аймгийн ЗДТГ, БТСГ, ЭМГазраас хамтран зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд НБХэлтэс, ХХААГ, Статистик, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын газрын албан хаагчид болон, Жюү жицү, жүдогийн тамирчид идэвхитэй хамрагдлаа. Мөн энэ үеэр БТСГ-ын дасгалжуулагч багш нар "Alhay" app-ийг зарим иргэдийн утсанд суулгаж өглөө. Дээрх аян энэ 7 хоног дуустал үргэлжилнэ. Та бүхэн "ДАРХЛААГАА ДЭМЖИЖ ЦАХИМ АЛХАЛТЫН 7 ХОНОГ" аянд идэвхитэй хамрагдахыг уриалж байна. 2021.05.25





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.