Мэдээ

“ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ - АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” УРИАН ДОР “ДАРХЛААГ ДЭМЖИХ ЦАХИМ АЛХАЛТЫН 7 ХОНОГ” АЯН ЭХЭЛЛЭЭ.

     ДЭМБ-аас гишүүн орнууддаа 2018 оноос эхлэн 4 дэх жилдээ уриалга дэвшүүлэн зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийнхээ төлөө - Алхангаа ярилцъя” сэдэвт арга хэмжээний хүрээнд "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аянг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар эхлүүлээд байна. Хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих, хүн амд алхалтаар хичээллэхийг сурталчлан уриалах зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү аянд "Alhay" app-ийг гар утсандаа суулган хамрагдах боломжтой. Иргэн бүрийн эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй тогтмол дасгал хөдөлгөөн юм. Иймээс өөрийн хайртай бүхнийхээ төлөө Та эрүүл байж тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэж биеийн дархлаагаа дэмжин, өөртөө цаг гарган “ДАРХЛААГ ДЭМЖИХ ЦАХИМ АЛХАЛТЫН 7 ХОНОГ” аянд нэгдэн алхаарай.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.