Мэдээ

Мод тарих аяныг эхлүүллээ.

        Энэ жил Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жил, Сайншанд хот байгуулагдсаны 60 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор сумын хэмжээнд олон бүтээлч ажлыг хийхээр Сайншанд сумын ЗДТГ-аас байгуулага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд "Сайншанд-60" аяныг 4 дүгээр сарын 16-наас 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд эхлүүлээд байна. Аяны хүрээнд бүтээн байгуулалтын ажил, гадамж зам талбайн тохижилт, барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэвэр, эрүүл, ая тухтай орчинг бүрдүүлэх зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Уг аяны эхлэл болгож Биеийн тамир спортын газрын албан хаагчид байгууллагынхаа орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 30-аад модны нүхийг ухаж, модоо тарихад бэлэн болгоод байна.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.