Мэдээ

АЖЛЫН БАРАНД ХИЙХ ДАСГАЛЫГ ЦАХИМ ХУУДСААРАА ДАМЖУУЛАН ХҮРГЭЖ БАЙНА.


АЖЛЫН БАЙРАНД ХИЙХ ДАСГАЛ.

      Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04-р сарын 28-ны өдрийг "Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр" болгон зарласантай холбоотой Манай улс 2012 оноос эхлэн жил бүрийн 4-р сарыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян" болгон хууль тогтоомжийг сурталчилах, ҮОМШӨ-с урьдчилан сэргийлэх, ажилтаны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд чиглэн зохион байгуулж ирсэн болно. Энэхүү ажлын хүрээнд Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч багш нар ажлын байранд хийх дасгалыг видео хэлбэрээр хийж байгууллагын фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдэд хүргэлээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.