Дорноговь аймгийн Биеийн Тамир, Спортын Газрын албан хаагчид эх хэл, монгол бичиг, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэх, зөв сайхан ярьж бичих дадлыг хэвшүүлэх зорилгоор “Эх хэл – Үндэсний дархлаа” аяныг хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд:

Монгол үг, хэлцээр мэндчилж, утга агуулгыг нь бусдад таниулах

Монгол бичгээр богино үг, мэндчилгээ бичих, унших

Зүйр цэцэн үг, хэлцээр ерөөж, мэндчилж, талархал илэрхийлэх

Монгол хэлний тухай онч мэргэн үг, эшлэлийг цахим орчинд түгээн дэлгэрүүлэх

Цахим орчинд кирилл үсгээр зөв бичиж хэвших

Эх хэлээ эрхэмлэн дээдэлж, зөв сайхан хэрэглэж, монгол хэлээрээ бахархъя!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.