Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өнөөдөр /2026.09.14/ аймаг, орон нутгийн биеийн тамир, спортын байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр 12 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт Япон Улсад үйлдвэрлэсэн "Nissan Caravan (NV350)" загварын дунд оврын автобусыг хүлээлгэн өглөө.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Биеийн тамир, спортын газрын дарга Б.Гантөмөр шинэ автобусныхаа түлхүүрийг гардан авсан юм.

Дорноговь аймгийн тамирчид бэлтгэл сургуулилалт, улс болон олон улсын тэмцээн, уралдаанд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэнэ.

Хүүхэд хамгаалал, тээврийн аюулгүй байдлын шаардлагыг хангана.

Орон нутгийн спортын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Дорноговь аймгийн спортын салбарын үйл ажиллагааг бэхжүүлж, тамирчдын амжилтыг ахиулах, иргэдийн спортын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.