2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан 6, 12, 24 цагийн гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгаас 8 тамирчин амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд:

6 цагийн гүйлтийн мэргэжлийн ангилалд – 1 тамирчин

6 цагийн гүйлтийн сонирхогчийн ангилалд – 6 тамирчин

24 цагийн гүйлтийн 18–34 насны ангилалд – 1 тамирчин тус тус оролцов.

ОНЦЛОХ АМЖИЛТУУД

С.Отгончимэг
Хэт холын марафон гүйлтийн 2 дугаар зэрэгтэй, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч.

6 цагийн гүйлтийн 34–39 насны мэргэжлийн ангилалд ТЭРГҮҮН БАЙР эзэлж, алтан медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Ж.Анхбаяр
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын харьяа 153 дугаар салбарын харуул ахлагч.

24 цагийн гүйлтийн 18–34 насны ангилалд ТЭРГҮҮН БАЙР эзэлж, алтан медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн нийт тамирчдадаа баяр хүргэж, спортын цаашдын замналд нь өндөр амжилт хүсье
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.