Мэдээ

МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД!

 МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД!
Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🏆🇲🇳

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй SJJIF World Jiu-Jitsu Championship 2026 буюу Спорт жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн Nogi ангиллын No-Gi төрөлд Дорноговь аймгаа төлөөлөн оролцож буй тамирчид амжилттай өрсөлдөж, 3 алтан медаль,2 хүрэл медаль хүртлээ. 🏆🥇🥇🥇🥉🥉

🥉 Амарбаясгалан Дөлгөөнтамир – 34 кг жин, шар бүсний No-Gi ангилалд ХҮРЭЛ МЕДАЛЬ

🥇 Мөнх-Эрдэнэ Өэлүн – 61.7 кг жин, ногоон бүсний No-Gi ангилалд АЛТАН МЕДАЛЬ

🥉 Энхболд Танан – 55.3 кг жин, цагаан бүсний No-Gi ангилалд ХҮРЭЛ МЕДАЛЬ

🥇 Ууганбаяр Ухаанбилэг – 53 кг жин, цагаан бүсний No-Gi ангилалд АЛТАН МЕДАЛЬ

🥇Хүрэлчулуун Октябрь- -49 кг жин цагаан бүсний No-Gi ангилалд  АЛТАН МЕДАЛЬ

ЗамынҮүд сум

Тамирчид маань “Хилэнц” дэвжээний нэрийн өмнөөс Дорноговь аймгаа төлөөлөн дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцож байна.

Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ийн зохион байгуулдаг дэлхийн хэмжээний тэмцээн бөгөөд Asian Sport Jiu-Jitsu Federation (ASJJF) болон Sport Jiu-Jitsu Japan Federation (SJJJF)-тэй хамтран зохион байгуулагдаж байна. Тэмцээн нь SJJIF-ийн 15 одтой сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

👏 Дорноговь аймгийнхаа нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөж, бахархам амжилт үзүүлсэн тамирчдадаа халуун баяр хүргэе!

🇲🇳 ДОРНОГОВЬ – ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🔥

📅 2026.09.05

📍 Токио хот, Япон Улс

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.