Мэдээ

ДОРНОГОВЬ НУТГИЙН ХӨВГҮҮД ЗҮҮН АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🥉🇲🇳

Монгол Улсын шигшээ баг 2026 оны “ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ий ХҮРЭЛ медалийг хүртэж түүхэн амжилтын эзэд боллоо.
🔰Энэхүү бахдам амжилтыг бүтээлцсэн шигшээ багийн бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн харьяат, Олон улсын хэмжээний мастер Ганхуягийн Төрмандах, Жаргалцогтын Энх-Эрдэнэ нар маань мөр зэрэгцэн тоглож, эх орон, унаган нутгийнхаа нэрийг тивдээ дуурсгалаа.
🔰Г.Төрмандахын хувьд Үндэсний дээд лигийн 3 удаагийн аварга, 2 удаагийн шилдэг холбон тоглогчоор шалгарч байсан бол Ж.Энх-Эрдэнэ Үндэсний дээд лигийн 2 удаагийн хүрэл медаль, Солонгосын оюутны лигийн 3 удаагийн мөнгөн медалийн эзэн юм.
🔰​Говь нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, өсвөр үеийн тамирчдад урам зориг бэлэглэсэн Г.Төрмандах болон Ж.Энх-Эрдэнэ мөн Үндэсний шигшээ багийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын замналд нь спортын өндөр амжилт хүсье!

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.