Мэдээ

Монголын Хөнгөн Атлетикийн Мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2026 оны 8 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд ОХУ, Казахстан улсын шилдэг мастер тамирчид оролцсоноос гадна 30-49 насны залуу тамирчдын оролцоо өндөр байж, өрсөлдөөний түвшинг улам нэмэгдүүлсэн онцлогтой байв. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 150 гаруй тамирчин ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
🇲🇳 Дорноговь аймгийн баг тамирчид амжилттай оролцож, дараах медалиудыг хүртлээ.
🏅 Спортын мастер Б.Даваахүү (ахмад тамирчин, 65-69 нас)
• 800 м гүйлт – Алтан медаль
• 400 м гүйлт – Мөнгөн медаль
• 200 м гүйлт – Хүрэл медаль
• 4×400 м буухиа – Хүрэл медаль
🏅 Хөнгөн атлетикийн II зэргийн тамирчин Л.Өнөрмөнх (ахмад тамирчин, 60-64 нас)
• Уртын харайлт – Мөнгөн медаль
🏅 Хэт холын марафон гүйлтийн II зэргийн тамирчин С.Отгончимэг (Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч, 34-39 нас)
• 800 м гүйлт – Мөнгөн медаль
• 4×100 м буухиа – Мөнгөн медаль
• 3000 м гүйлт – Хүрэл медаль
🏅 Спортын мастер Б.Лхагвасүрэн (АШУҮИС-ийн Дорноговь салбар сургуулийн биеийн тамирын багш, 40-44 нас)
• 400 м гүйлт – Мөнгөн медаль
• 4×100 м буухиа – Мөнгөн медаль
🏅 Спортын мастер М.Батбилэг (Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биеийн тамирын багш)
• Уртын харайлт – Алтан медаль
• 400 м гүйлт – Мөнгөн медаль
• 4×100 м буухиа – Мөнгөн медаль

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.