Хамтарсан бэлтгэл амжилттай зохион байгуулагдлаа
Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг 2026 оны 07 дугаар сарын 10–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Royal Pirates клубтэй хамтарсан бэлтгэл сургуулилалтыг амжилттай зохион байгууллаа.
Хамтарсан бэлтгэлд Royal Pirates клубийн 22, Дорноговь аймгийн өсвөрийн шигшээ багийн 12 тамирчин нийт 34 хүүхэд оролцож, техник, тактикийн ур чадвараа ахиулан, харилцан туршлага солилцож, үр дүнтэй бэлтгэл хийлээ.
Бэлтгэлийг Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Д.Даваахүү, Royal Pirates клубийн дасгалжуулагч Б.Пүрэвсүрэн нар удирдан явууллаа.
Энэхүү хамтарсан бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Royal Pirates клубийн хамт олон, дасгалжуулагчид болон оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, спортын өндөр амжилт хүсье! 💙🏀
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.