Мэдээ

ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ДГА-ын ЗДТГ, Биеийн тамир спортын газар, ҮШХ-ны салбар холбоотой хамтран зохион байгуулагддаг ДГА-ын аварга шалгаруулах ҮШХ-ны насанд хүрэгчдийн болон өсвөрийн ээлжит тэмцээн 2026 оны 05-р сарын 16,17-ны өдрүүдэд Сайншанд хотод газар газраас цугласан 30 багийн 240-өөд харваачид оролцон өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээний Өсвөрийн хувийн цуваа харваанд; 1-р байранд Сайхан дулаан сумын харъяат Эрхэмбаяр.
2-р байранд Номт даншиг өсвөрийн багийн харваач Г.Алдар.
3-р байранд Айраг сумын харъяат Хүслэн.
Өсвөрийн багийн харваанд; 1-р байранд Г.Алдар ахлагчтай Номт даншиг баг
2-р байранд Алтаншагай ахлагчтай Айраг сумын баг
3-р байранд Эрдэнэсан ахлагчтай Сайхандулаан сумын баг
Тусгай байранд Хэнтий аймгийн Бор өндөр сумын баг.
Насанд хүрэгчдийн хувийн цуваанд; 1-р байранд Хөвсгөл сумын харъяат залуу харваач О.Эрхбаяр.
2-р байранд Мандах сумын харъяат МУМ, Б.Санзайжамц
3-р байранд Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын харъяат МУМ З.Батням.
Багийн харваанд; Тэргүүн байранд Өмнөговь аймгийн Ханбогд сумын харъяат МУГМ, С.Бат-Эрдэнэ ахлагчтай Галбын зам ХХК-ны баг.
Дэд байранд Мандах сумын харъяат МУҮДМ, СМ. Б.Наранбаатар ахлагчтай Номт даншиг Говь шанх тити компанийн баг
Гутгаар байранд Хөвсгөл сумын харъяат МУҮДМ, СМ, Б.Баттулга ахлагчтай Номт даншиг хэтрик группын баг
Тусгай байранд Алтанширээ сумын харъяат АГМ, Л.Алтангэрэл ахлагчтай Ивээлт баян буурал ХХК-ны багууд тус² байр эзэллээ

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.