
Тус байгууллага нь “Эрүүл ажлын байрнаас-Эрүүл ажилтан” аяны хүрээнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор “Автомашингүй–Эрүүл ажилтан” челленжийг зарлаж байна.

Челленжийн уриа:

”ЭРҮҮЛ АЛХАЛТ-ЭРҮҮЛ ОРЧИН”

Хугацаа: 2026.05.11-2026.06.01

Хамрах хүрээ: Дорноговь аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудаа уриалж байна.

Челленжийн нөхцөл:
* Ажилдаа болон ойрын зайд автомашин ашиглахгүй байх
* Өдөр бүр алхалтын идэвхээ нэмэгдүүлэх
* Алхсан алхам, зураг, идэвхээ хуваалцах
* Эрүүл амьдралын хэв маягийг хамтдаа түгээх
* Машинаа түр амрааж, биеэ хөдөлгөе.
* Алхъя, дугуй уная, эрүүл мэндээ хамгаалъя.
* Дурын нэг байгууллагыг сонгон энэхүү челленжид дуудах, уриалах
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.