Мэдээ

🥈 ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ВОЛЕЙБОЛЧИД УЛСЫН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ! 🥈

🥈 ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ВОЛЕЙБОЛЧИД УЛСЫН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ! 🥈
Фото мэдээ
🔰Баянхонгор аймагт зохион байгуулагдсан 🇲🇳 U17 насны өсвөрийн Улсын Аварга Шалгаруулах Волейболын тэмцээнд Дорноговь аймгийн баг тамирчид маань ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин амжилттай өрсөлдөж, МӨНГӨН МЕДАЛЬ энгэртээ гялалзууллаа! 🏐✨
🔰Спортын өндөр тэвчээр, багийн гайхалтай ажиллагааг харуулж, төрөлх аймгийнхаа нэрийг улсад дуурсгасан өсвөрийн шилдэг тамирчиддаа халуун баяр хүргэе!
🔰Энэхүү бахархам амжилт нь та бүхний уйгагүй хөдөлмөр, бэлтгэл сургуулилт, мөн дасгалжуулагч багш нар, ар гэрийнхнийх нь нөр их хичээл зүтгэлийн үр дүн билээ.
🔰Цаашдын тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилт хүсэж, тивийн болон дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргасан шилдэг тамирчид болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.