Мэдээ

👨‍🏫”COACH CLINIC” ГОВИЙН БҮСЭД БОЛНО.

👨‍🏫”COACH CLINIC” ГОВИЙН БҮСЭД БОЛНО.
Мэдээ, мэдээлэл 2024
🏀🇲🇳Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоотой хамтран “COACH CLINIC” хөтөлбөрийг энэ удаад Говийн бүсийн багш, дасгалжуулагч нартаа зориулан Дорноговь аймагт 2026 оны 04 сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Мөн МСБХ-ны шүүгч Б.Ганзориг Сагсан бөмбөгийн шүүгчийн шинэчлэгдсэн дүрэм, шүүлтийн арга барилын сургалтыг зохион байгуулна.
Энэхүү сургалт нь говийн бүсийн аймгууд болох Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг аймаг сумдын бүх багш дасгалжуулагч нарт нээлттэй бөгөөд ⛹️‍♀️⛹️‍♂️Сургалтыг 🇲🇳Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 40 жил Европын мэргэжлийн багуудын дасгалжуулагчаар ажиллаж буй 🇬🇷Грек улсын иргэн Василис Фрагкиас, Б. Баярбат, Ц.Азбаяр, Б.Тамжид, Э. Дашням, Б. Ганхөлөг нар удирдан явуулна. 👏

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.