Мэдээ

🏃‍♂️ БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛДОО ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ! 🏃‍♀️

🏃‍♂️ БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛДОО ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ! 🏃‍♀️
Мэдээ, мэдээлэл 2024
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын хаврын аян манай аймагт амжилттай үргэлжилж байна.
🔰Бид энэ хавар аймгийнхаа 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг энэхүү сорилд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Сорил өгснөөр та өөрийн бие бялдрын хөгжлийн түвшинг бодитоор дүгнэж, эрүүл мэнддээ анхаарах сайхан боломж юм шүү.
🔰Аяны салхийг хагалж 4-р сарын 06-ны өдрөөс эхлэн Дорноговь Төрийн Аудитын Газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сайншанд сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Боловсролын газарын нийт 63 албан хаагч сорилдоо идэвхтэй хамрагдлаа. 👏
🔰Бусад байгууллага, хамт олныг баталсан хуваарийн дагуу сорилдоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна!
✅Эрүүл мэнд – Эрхэм баян! 💪

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.